• jingye group
  • jingye group
  • jingye group
  • jingye group
Нийгмийн хариуцлага
Таны одоогийн LocationHOME - Нийгмийн хариуцлагаНийгмийн хариуцлага

Тус Группыг үүсгэн байгуулах болсон эцсийн зорилго бол нийгэмд хувь нэмэр оруулах явдал юм. Jingye Групп нь өнгөрсөн хугацаанд хөгжиэ дэвжиж ирэх явцдаа зөвхөн 20 500 ажлын байрыг бий болгосон төдийгүй орчин тойрныхоо тээвэр, хоол хүнсний үйлдвэрлэлийн өсөлтөд нөлөөлөхүйц хүчин зүйл болж ирсэн байна. Мөн тус Групп нь шууд бусаар 30 000 ажлын байрны боломжийг гаргаж өгч чадсан ба ойр орчны хүмүүстээ тус болж өгдөг. Түүний зэрэгцээ боловсрол, зам барилга, гамшгийн тусламж зэрэгт хандив өгч, ядуу хүмүүст тусламж үзүүлж, бусад нийгмийн сайн сайхны төлөө үйлсэд идэвхитэй оролцдог. Манай Группын оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 300 сая юань хол давсан.

PingShan мужийн амьдралын хэв маяг, үзэл сурталын ойлголтыг сайжруулж, хотжуулахын тулд Jingye Групп нь Nandian тосгонд зориулж төлөвлөгөө гаргасан ба Xichenghuafu------ PingShan мужийн хамгийн том хотжилтыг шинэчлэх төслийн эрхлэн явуулж байгаа.


 

      

2007 онд Jingye Групп нь хотын төмөр замын барилгад хөрөнгө оруулалт хийсэн ба энэ оны 07 дугаар сарын 31-ны өдөр Chenmeng төмөр зам ашиглалтанд орсон. PingShan мужийн бүх захиргааныхан Jingye Группын Хөгжүүлэлтийн Гарцны өмнөх талбайд дээд хэмжээний нээлтийн үйл ажиллагааг ёслол төгөлдөр хийсэн. Chenmeng төмөр зам нь өмнөөсөө Mengxianbi-с эхлээд хойшоо Nandian хүртэл 16.5 км үргэлжлэх ба Jingye Групп л гэхэд нийтдээ 120 сая юаны хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэхүү замыг барьснаар Hutuo голын хойд зүгийн 130 000 ард иргэдэд эдийн засаг, соёл болон замын хаалт зэрэг асуудлуудыг нь цогцоор нь шийдэж өгсөн байна.

 


Jingye Групп нь эх орныхоо хүн ардын сайн сайхны төлөө замын хөдөлгөөний орчныг сайжруулахад хүч хөдөлмөр зориулан ажилласан ба 2009 онд Jingye Группын Ring үйлдвэрийн замыг барихад 60 гаруй сая юанын хөрөнгө оруулалт хийсэн. 08 дугаар сарын 18-ны өдөр Ring үйлдвэрийн замыг албан ёсоор нээж, ашиглалтанд оруулсан. Nandian, Nanjiaopo, Beijiaopo, Nanjiaopo, Kangzhuang, Xingjiawa, Qijiakan, Xiejiatong, Xianggongzhuang, Heimutian, Xinzhuang, Baili, Weijiayuan болон бусад 12 тосгоны дараа нийт 13 км зам.Үйлдвэрийн дотор болон гадна талд бүх чиглэлд замыг өргөтгөж өгснөөр зөвхөн өөрийн түүхий эд, эцсийн бүтээгдэхүүнийг зөөх бус мөн тосгоны оршин суугчид чөлөөлтэй зорчих болон нийтэд түгээмэл ач тустай болно. Иймд манай ажиллагсдын дийлэнх хувь болон иргэд энэхүү төслийг халуун дулаанаар хүлээн авсан.


Jingye Групп нь хөгжин дэвжихийн сацуу өөрийн нийгэмд хүлээх хариуцлагаа үл умартан ажиллаж ирсэн. Манай Групп Weijiayuan болон Baili тосгонд дунд сургууль барьж өгсөн, мөн ядуу өрхүүдэд олон удаа хоол хүнсний тусламж үзүүлж, маш олон тооны ядуу хүмүүст тусалсан. Тус Групп хөгжсөнөөр 20 000 гаруй фермерүүд ажлын байраар хангагдах боломжтой болж, мөн орон нутгийн тээвэр, бусад аж үйлдвэр хөгжсөнөөр нийгэм болон оршин суугчдад үнэхээр их ач тусаа өгсөн. Нэмж хэлэхэд тус Групп нь мөн Coke Acid ХХК-д зориулан нийгмийн хангамжийн үйлсүүдийг эхлүүлсэн.        

 
  Мөн манай Групп 514 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах төлөвлөгөөтэй байгаа. Мөн эдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн даатгал, өндөр насны тэтгэмжийн асуудал болон нийгмээс үзүүлэх ачалаал зэрг асуудлуудыг нэгэн зэрэг шийдвэрлэсэн болно.