• jingye group
  • jingye group
  • jingye group
  • jingye group
Таны ашиг
Таны одоогийн LocationHOME - Таны ашигТаны ашиг

Бид олон улсын төмрийн томоохон үйлдвэрлэгчид болох BHP Billiton, Rio Tinto, The Vale болон FMG нартай удаан хугацааны хамтын ажиллагааны гэрээний дагуу хамтран ажилладаг.  

1.      Rio Tinto! 

Дэлхийн шилдэг 500 компанийн нэгт багтдаг Rio Tinto Групп нь Автрали улсын хамгийн том төмрийн хүдрийн нийлүүлэгч бөгөөд Хятад улсын Baosteel, Shougang болон бусад томооохон төмөр үйлдвэрлэгчдэд төмрийн хүдэр нийлүүлдэг юм. 2008 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Rio Tinto-н төмрийн хүдрийн ажиллагааны Хятадын талын ерөнхий нийлүүлэгч Ноён Hu манай Групп дээр хүрэлцэн ирж, манай үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, нийлүүлж буй түүхий эд гэх мэтийг шалгаж, хамтран ажиллах тухай ярилцсан. Бид харилцан зочилж, солилцоо хийсний үндсэн дээр Rio Tinto-д манай Группын үйл ажиллагаа болон нийгмийн нйдвартай байдал зэрэг нь таалагдсан тул манай Групптэй урт удаан хугацаанд хамтран ажиллах болсон. Rio Tinto уул уурхайн компани нь манай Группын тогтовортой хөгжилд зориулан найдвартай, тогтвортой, хямд үнээр төмрийн хүдрийн нөөц нийлүүлэх стратегийн хамтын ажиллагааны гэрээг байгуулсан нь олон улсын төмрийн үйлдвэрлэлд чиглэх үндэс уурь болж өгсөн билээ.

2 , Vale Гүйцэтгэх Захирал Мартинс манай Группт зочилсон

2013 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Vale гүйцэтгэх захирал болон дэлхийн төмрийн хүдрийн захиарл Мартинс (төмрийн хүдрийн төслийн өргөжүүлэлт, үйлдвэрлэл болон борлуулалт хариуцсан) болон Хятадын талын ерөнхийлөгч Joao нар манай Группт айлчилсан. Тэдгээр хүмүүсийн хамт Ерөнхий Менежер Ноён Li Huiming дагалдан ирсэн ба Vale-н зочид манай халуунаар хайлуулан хавтгайлах процесстой танилцаж, манай Группын хөгжил цэцэглэлтэй биечлэн танилцсаны дараа бидэнд өндөр үнэлгээг өгсөн юм. Ерөнхий Менежер Li Huiming нь “бид 2008 оноос хойш хамтран ажилласан бүхий л хугацаанд Jingye Групп нь бидэнд Vale-н найдвартай дэмжигч байж ирсэн билээ” хэмээн хэлсэн. Дэлхийн хамгийн том хүдрийн нийлүүлэгч болохын хувьд Vale нь Jingye Группын хувьд хамгийн тэргүүний сонголт болж чадсан бизнесийн түнш юм. Vale нь Jingye Группыг эрчимтэй дэмжиж ажиллах болохыг мөн мартинс өгүүлсэн. Дараа нь 2014 онд хоёр талууд төмрийн хүдэр нийлүүлэх боломжийн тухай маш нухацтай ярилцсан. 2014 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлсний дараа Jingye Групп нь Vale-н хамгийн тэргүүний эрхтэй харилцагч байх болно хэмээн Мартинс хэлсэн. Одоогийн байдлаар манай Jingye Групп дэлхийн хэмжээний хүдрийн компаниуд болох Бразилын Vale , Австралийн BHP Billiton, Rio Tinto болон FMG –тэй стратегийн түншлэл байгуулсан байгаа бөгөөд манайх тэдгээрийн үндсэн үйлчлүүлэгч болж чадсан билээ.