• jingye group
  • jingye group
  • jingye group
  • jingye group
Группын танилцуулга
Таны одоогийн LocationHOME - Группын танилцуулгаГруппын танилцуулга

Рingshan (хуучны хувьсгалын үеийн бааз газар) муж дахь Hebei Jingye Групп нь Xibaipo ( хувьсгалын үеийн бунхан) –тай зэрэгцэн оршдог. Тус Групп нь олон талт аж үйлдвэрийн групп корпораци бөгөөд ган төмөр нэгтгэх химийн үйлдвэр, зочид буудал, худалдаа болон үл хөдлөх хөрөнгийн бизнес голчлон эрхэлдэг. Манай үндсэн бүтээгдэхүүн нь хэлбэрээ алдсан нарийн төмрийн үйлдвэрлэлийн бааз бөгөөд дээд зэргийн бат бөх, хүчитгэсэн ган төмрийн үйлдвэрлэл эрхэлдэг хэмээх эрх хүндтэй цолыг хүртсэн. Жилд 25 000 тонн салицил хүчил үйлдвэрлэдэг бөгөөд дэлхийн хамгийн том салицил хүчил үйлдвэрлэгч бааз болж чадсан. Одоо манай Групп нь 20 500 ажилтан, ажиллагсадтай ба нийт хөрөнгийн хэмжээ 18.5 тэрбум юанын хөрөнгөтэй болно. Манайх Хэбэй аймгийн шилдэг 100 аж ахуй нэгжийн нэгп багтдаг бол БНХАУ-ын шилдэг, амжилттай ажиллаж буй 500 аж ахуй нэгжийн нэгд сүүлийн 8 жилд амжилттай жагсаж ирлээ. 2013 онд БНХАУ-ын шилдэг 500 аж ахуй нэгжээс 229 дүгээрт жагсаж, БНХАУ-ын Үйлдвэрлэгч Аж Үйлдвэрүүдийн 110 дугаар жагсаж, Хэбэй аймгийн шилдэг 100 аж ахуйн 9 дүгээрт жагсаж, Хэбэй аймгийн намын хорооны байнгын хорооны гишүүн, Shijiazhuang хотын засаг захиргааны намын хорооны нарийн бичгийн дарга Sun Ruibin тусгай холбоотой ажилладаг Shijiazhuang хотын шилдэг 100 аж ахуй нэгжийн нэгдүгээрт жагссан байна. 2010 оны 11 дүгээр сард Hebei Jingye Iron & Steel ХХК болон Hebei Iron & Ore Групп хоёр нь Hebei Jingye Групп болон амжилттай нэгдсэн.

      Hebei Jingye Групп нь шинулэх ухаан, технологийн дэвшилтийг нэвтрүүлэх, байнгын шинэчлэл хийх, хүрээлэн буй орчныг хамгаалах, эрчим хүч зарцуулалт, зарцуулалтын бууруулалт, тогтвортой хөгжилд зориулсан эдийн засгийн эргэлтийн хөгжүүлэх зэрэг салбарт байр сууриа баттай хадгалж ирсэн. Hebei Jingye Групп нь ISO Чанарын Менежментийн Систем, Хүрээлэн буй орчны менежментийн систем болон мэргэжлийн эрүүл, аюулгүй ажиллагааны менежментийн системийн гэрчилгээтэй.

      Манай бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ эх орондоо болон гадаадын улс орнуудад өндөр байдаг (Гадаадын 30 гаруй улс оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг). Hebei Jingye Групп нь хамтарсан соёлыг бий болгож, түгээн дэлгэрүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажилладаг ба хүмүүст чиглэсэн “Ажил олголт, Ажлын Байрны Хамгаалалт, Боловсруулалт болон Сонголт” гэх соёлыг бий болгосон. Мөн хүний нөөцийг бүрдүүлэх, хурдацтай хөгжлийн төлөө хүчтэй боловсон хүчнийг хангах суралцагч багийг бүрдүүлэх зэргээр ажилладаг.  

       

      Jingye Групп нь арванхоёр дахь 5-Жилийн Төлөвлөгөөний хугацаандаа Хятад улсад дээд зэргийн чанартай төмрийн бааз барих, эдийн засгийн эргэлтэд нөлөөлөх парк байгуулах, ган төмрийг дээд зэргээр боловсруулах бааз, өндөр-технологийн аж үйлдвэрийн бааз болон салицил хүчил-төвтэй химийн болон эм зүйн бааз байгуулахад хүч, нөөц, хөрөнгө харамлахгүй зарцуулан ажиллахаар төлөвлөж байна. Одоогийн тоног төхөөрөмжийг хүчин чадлыг хэвээр хадгалж, технологийн хувьд шинэчилж, цэвэр үйлдвэрлэлийн аж үйлдвэрийг өөрийн гэсэн онцлогтой боловсруулалт болон нийлүүлэх үйлчилгээнд өөрчлөн оруулна. Улмаар ган биш төмрийн эдийн засгийг өргөжүүлж, үл хөдлөхөд төвлөрсөн шинэ ашгийн өсөлтийг нэмэгдүүлнэ.

      Жилийн борлуулалтын орлого жил бүрээр 25 хувиар өсч 2015 оны эцэст 105 тэрбум юань болж өсөх ба татварын орлого 1.6 тэрбум юань хүрч, Pingshan мужийн эдийн засагт асар их хувь нэмрийг оруулах болно.