• jingye group
  • jingye group
  • jingye group
  • jingye group
Таны одоогийн LocationHOME- мэдээ мэдээлэлмэдээ мэдээлэл

Жинг-Еэ ган! Хүчтэй ган! " Жинг-Еэ ган төмөр ххк “барилгын гол ган хийц инженерийн зөвлөх брэнд"

Жуулчид  эх үүсвэр: огноо:2018-4-10 14:19:21

11 сарын 24 –ний өдөр үдээс хойш зохион байгуулсан 13 дахь удаагийн Бө хайя ган төмөр болон Лан гэ ган төмөр тор 2017 шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа амжилттай боллоо. Жинг-Еэ ган төмөр ХХК нь “барилгын гол ган хийц инженерийн зөвлөх брэнд" 2017 гэсэн нэр хүндтэй шагналыг энэ үеэр хүртсэн юм. Улсын өнцөг булан бүрээс ирсэн ган төмөрлөгийн үйлдвэр, төмрийн худалдаа эрхэлдэг байгууллага, терминал ган эрхэлдэг байгууллагуудыг төлөөлж ирсэн 2000 орчим төлөөлөгчид хамтдаа энэ гайхамшигт мөчийг гэрчилэн хуваалцсан.Жинг-Еэ ган төмөр ХХК нь зах зээлийн хөгжлийн хандлагыг сайтар ойлгон, үндэсний гол стратегийг практик арга замаар хэрэгжүүлж, нэг бүс нэг зам санаачлагын дагуу “Хятадад үйлдвэрлэв”, “Хятадын үйлчилгээ” зэргийг олон улсын жишигт нийцсэн загваруудаар нэгдүгээр зэрэглэлийн бүтээгдэхүүнийг бүтээхээр зорьж байна. Дотоодын болон гадаадын гол төслүүдээ онцгойлон мэргэжилийн үйлчилгээгээ барьж оролцсон. “Жинг-Еэ хөх” тусгай зориулалтын гангийн төслийг Бээжин Да Шинг шинэ олон улсын нисэх буудалд өргөн ашигладаг. Сан шиа төсөл, өмнөд хойд усны дамжуулах төсөл, дэлхийн үзэсгэлэнгийн танхим, Ши жиа жуанийн метроны систем, Тай хү хотын метро, Тай ханг өндөр хурдны зам, Брунейн усаар гарах гүүр, Хятадын төмөр зам, Хятадын усан цахилгаан станц, Хятадын зам гүүр, Хятад улсын барилгын корпраци зэрэг маш олон гадна дотны гол томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Мөн олон тооны байгууллага нэгжүүдийн найдвартай ханган нийлүүлэгчээр шалгаран салбарын үйлчлүүлэгчид харилцагчиддаа маш өндрөөр үнэлэгдэн , хүлээн зөвшөөрөгдсөн юм. Барилгын ган, шураг ган зэрэг нь инженерийн барилгын салбарт гол бүтцийн материал ба барилга байгууламжийн чанарт амин чухал зүйл юм. Ялангуяа томоохон төслүүдэд төрөл бүрийн материалын шаардлагууд илүү хатуу, стандартчилагдсан байдаг. “Барилгын гол ган үйлдвэрлэгчдийн санал болгож буй брэнд лист” гол худалдан авагчиддаа өндөр чанартай брэндүүдийг санал болгож байна. Чанартай эх сурвалж болон худалдан авагчдын төгс холбоог хангахын тулд, цаашлаад чанарын шаардлага хангасан ган материалын эх үүсвэрийг зах зээлд нийлүүлдэг. Мөн “Барилгын гол ган үйлдвэрлэгчдийн санал болгож буй брэнд лист” сонгон танилцуулах үйл ажиллагааг 2016 онд Хятадын барилгын аж үйлдвэрийн холбоо болон Лан гэ ган төмөр тор компани хамтран хэрэгжүүлсэн. Жинг-Еэ группын ган төмөр нь илүү чанартай, илүү мэргэжилийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлж, гадаад дотоодын барилгын гол төслүүдэд үргэлжлүүлэн оролцох болно.